Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр" өнөө жил Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж буй билээ. Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж, хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт болгон Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд мянган тэмээ уралдуулахаар болсон билээ. 19 дэх жилдээ зохиогдох “Монгол тэмээ-999” өвлийн наадмыг “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбоо санаачлан зохиодог бөгөөд Монголын залуучуудын холбоо хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар болжээ.
Мөн Говийн хаан хэмээн нэрлэгддэг тэмээний ач тус болоод нүүдэлчин монголчуудын соёл уламжлалыг залуучууддаа таниулах зорилгоор “Монгол тэмээ-999” наадмын сонирхолтой аяллыг залуустаа бэлджээ. Энэхүү аялал нь Улаанбаатар - Мандалговь - Даланзадгад гэсэн маршрутаар нийт 1000 орчим км аялах бөгөөд замдаа аймаг бүрийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой юм байна. Аяллын хөтөлбөрт Торомны уралдаан, Тэмээний музей үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа үзэж сонирхох гэхчлэн олон сонирхолтой арга хэмжээ багтсан байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Монгол тэмээ-999” наадмаар олны нүдийг хужирласан хосуудынхаа зургаас хүргэж байна.
С.Баяр
Эх сурвалж: breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
БИД ДЭЭЛЭЭР ГОЁСОН МОНГОЛЧУУД
goy haragdatsgaaj baina,tsagaan temee yamar goy yum be