...
...

Сурагчид ажил олгогч болжээ

Сургуулийн сурагч бүрээс “Цэвэрлэгээний мөнгө” татдаг  явдал “соц” нийгмийн үеэс  өнөөг хүртэл үргэлжилж байгаа. 50 сурагчтай ангиас 5000 төгрөг татлаа гэхэд 250 мянга болно. Зөвхөн хоёрдугаар  анги л гэхэд А,Б,В,Г,Д,Ё гээд арилж өгнө. Хамгийн гол нь энэ мөнгө цэвэрлэгч нарт очдог болов уу. Зарим багш нар ихэд үнэмшил төрүүлэн саван, угаалгын нунтаг хүртэл сурагч нараас татдаг юм. Сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдээс их бага хэмжээний мөнгө нэхээтэй.

 

Дугуйлан, секцүүд нь бүгд төлбөртэй. Нэг багш цайны цагаараа лимбэрхүү юм үлээлгээд сурагч бүрээс 12 мянган төгрөг. Үүнийгээ нэмэлт орлого  гэх байх. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн зарим сурагчид ажил олгогч болсон аятай  эцэг эхээ дээрэлхэж байгаа харагдана. Хааяа “Энэ багш улсаас цалин авч байгаа цэвэрлэгч нарт нэмэлт урамшуулал өглөө юу ” гэсэн хардлага тээлээ ч үр хүүхдээ эрдэм номтой хүн болгохын тулд эцэг эхчүүд наанаа инээвч, цаанаа муулан мөнгөө өгдөг л юм байна шүү.

Breakingnews: Н.Цэнгэл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • iimerxvv dvr zyrag xaa cg dawtagtana daa

  • Багш нарын цалин бага шүү дээ, төрөөс энийг анхаарах хэрэгтэй. Дандаа гуйлга түүлэг. арайч дээ

  • Багш нар уг нь хүүхдүүдэд хэрэглэх үзүүлэнгээ өөрсдөө бэлдмээр юм үргэлж л эцэг эхээр хийлгэнэ принтерийн хор зурагт 42'' ер нь ангид гэсэн юмаа бүгдийг нь авахуулна

Онцлох мэдээ