...
...

Өнөөдөр шинийн 15

Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна.  Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг.Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон билээ.

Хаврын эхэн сарын шинийн 15 дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг учраас сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурсаар байгаа юм.

Ш.Адъяамаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ