...
...

Л.Гүндалай жиргээнд "ориг"-оороо нэгдэв

Их хурлын эрхэм гишүүн асан, сүүлийн үед дууны клип гарган өөрийгөө “бөөн дурын уран сайханч” хэмээн цоллоод амжсан Л.Гүндалай өнөөдөр жиргээчдийн гэр бүлд оригоороо нэгдсэн байна.

Жиргээчид гэж хуурамч акк-уудад хулхидуулсаар байгаад хэр баргийн юманд итгэхээ байсан нөхдүүд байдаг тул тэр дор нь шаардан сэльфи хийлгэж байж сая нэг юм санаа нь амарцгаав бололтой.

Нөгөөх нь ч жигтэйхэн дуулгавартай юм. Дэргэдэх домбоо барьж байгаад сэльфид дээ гэнгүүт яг таг ёсчлон гүйцэтгэх жишээний. Нөгөөдүүл нь ч “Ийм л цагаахан амьтан шүү дээ” гээд хальт өхөөрдөөд ч авч байх шиг.

Ямартай ч, сонгуулийн менежмент, ПиАр хийхдээ өвөрмөц аргаар, өөр өнцгөөс сэтгэж чаддаг тэрээр Твиттер ертөнцөд хөл тавин орж ирлээ. Харин цаашид хэрхэн бужигнуулахыг нь та бид байтугай, тааж мэддэг Тансан лам ч үл төсөөлөх бөлгөө...

Д.Мөрөн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Gundalai oor yumand beldeed bgan bishuu jisheene Buh ard tumenii uralgiin uzlegt . Arai ih hurald duu duulj orsoldoh geegui bailgui dee. Herew duugaara orsoldwol bi lawal Gundalaigaas hol tasarhai sanal awahana todorhoi

Онцлох мэдээ