...
...

Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Сайдын цаг" уулзалтад оролцлоо

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.02.18/ “Сайдын цаг” уулзалтад оролцон эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрээр "эрх зүйн шинэчлэлийн хүрээ"-ний талаар хэлсэн үгэндээ "энэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн чухал заалтуудын нэг бол Эрх зүйн шинэчлэл билээ. Өнгөрсөн 2015 он болон , 2016 оны эхний сард Эрх зүйн шинэчлэлийн хүрээний гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулж чадсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсан" хэмээн онцолсон юм.              

Улсын Их Хурлын чуулганаар батлагдсан хуулиуд  /2015 он/

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
  • Хууль тогтоомжийн тухай хууль
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
  • Захиргааны ерөнхий хууль
  • Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль
  • Галт зэвсгийн тухай хууль
  • Өршөөл үзүүлэх тухай хууль
  • Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга
  • Зөрчлийн тухай хууль
  • Захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай

Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Хууль сахиулах тухай хуулийн төсөл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Прокурорын байгууллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн бариад байгаа аж.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Хууль зүйн яам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ