...
...

Шадар сайд Ц.Оюунбаатар уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргалаа

Шадар сайд Ц.Оюунбаатар өөртэй нь холбоотой худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг уучлалт гуйхыг шаардсан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр мэдэгдэлдээ, "Г.Шийлэгдамба нь “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Гэрт нэгжлэг хийж байх үед хоёр өмгөөлөгч ирж тэр бичгийг танилцуулан гарын үсэг зуруулсан” гэдгийг ойлгомжтой хэлсэн. Мөн гаалийн Х.Баатарын захидлыг Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан гэгч “Өдрийн сонин”-д аваачиж өгсөн гэдгээ тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч хангалттай зарласан байтал энэ бүхнийг Шадар сайд Ц.Оюунбаатар хийсэн мэтээр гүтгэсэн мэдээллүүд цацагдаж, энэ нь даамжирсаар хувь улстөрчийн нэр төрд бүдүүлгээр халдаж байгаа захиалгат явуулга хэлбэрээр үргэлжилж байгаад харамсалтай байна. Тэрхүү гүтгэлгийн чанартай мэдээллээ устгахыг шаардахад “500,000 төгрөг төлбөл устгана” хэмээн шантаажилж буй нэр бүхий зарим сайтуудыг энэхүү бусармаг үйлдэлдээ нэн даруй уучлал гуйхыг шаардаж байна. Бид шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандах болно" гэжээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ene yamar ch hariutslagagui gutgeleg, huuram ch medeelel taraagaad bgaa davarsan site uudiig bugdiin shorond hiivel taarna. bichij bgaa gutgej bgaa zuil ni yamar ch unenii orgui surgiin, tegeed zahialgiin shinjtei, iim bohir setguulch, bohir site uudtai hatuu temtseh heregtei shuu. ard tumniig munhruulj guitslee

Онцлох мэдээ