...
...

НӨАТ-ын тохирлоор 34 хүн 500,000 төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 14-нд дөрөв дэх удаагийн тохирол МҮОНТ-ээр шууд дамжуулагдан хүрлээ.

22633808 тоот баримтаас 20,000-3171 хүн, 100,000-335 хүн, 500,000-34 хүн тус тус хожжээ. Харин супер хонжвор болох 250,000,000 сая төгрөгний эзэн энэ удаа дахин тодорсонгүй. Хэрвээ та цахим орчинд бүртгүүлэх боломжгүй бол баримтаа цуглуулаад харьяа дүүргийнхээ татварын хэлтэст очиж бүртгүүлж болох юм.

Шагналын сан нь нэмэгдсээр байх НӨАТ-ын урамшуулалдаа идэвхтэй оролцохыг хүсье. Мөн дараагийн тохирол энэ сарын 28-нд болох бөгөөд таны өмнө нь бүртгүүлсэн бүх баримт хамрагдах учир баримтаа хаялгүй мөн www.ebarimt.mn-дээ бүртгүүлээрэй.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Hojson hojooguigee yaj medehiin ymarch hariu ene ter irdeguim bn le shde oligtoi yum hj bgaach manaihaas busad gazar hojloo bl ydaj mail irne ymarch yum hiisen dandaa dutuu dulimag yum hiij bhiin hotsrogdson yumnuud

Онцлох мэдээ