...
...

Хууль зүйн сайд ахмадуудтайгаа золгожээ

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч уулзжээ.

Энэ өдөр Хууль зүйн яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууд хүрэлцэн ирсэн юм. Тэдний дунд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазын хорооноос бичээчээр ажлын гараагаа эхэлж байсан Ч.Нийж, Сайд нарын Зөвлөлийн хууль цаазын хороо, Шүүх яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд гээд сайдаар нийт 20-иод жил ажилласан О.Жамбалдорж нарын ахмадууд байлаа.

Хууль зүйн яаманд эрдэм чадал, оюун ухаан, залуу насаа зориулсан эдгээр буурлуудаас хамгийн ахмад нь 80 гаруй настай ажээ. 

Эх сурвалж: Хууль зүйн яам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ