...
...

ЭЕШ-ын бүртгэл орон даяар өнөөдөр эхэллээ

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнөөдөр  09 цагаас эхэллээ. Үүнтэй холбогдуулан, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон.

Иймээс заавал Монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д хамрагдах эрхтэй гэсэн үг юм. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд ямар нэгэн төлбөрийн хураамж байхгүй. Харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай аж. Хэл бичгийн бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Энэ хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд дахин нэмэлт бүртгэл явагдахгүй болохыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Монгол хэл бичгийн шалгалтын 25 хувь нь монгол уйгаржин бичгийн даалгавар байх юм. ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо тус бүр 400 байх бөгөөд түүнээс доош оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх, их дээд сургуульд элсэх боломжгүй юм.

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг http://www.eec.mn/page/0/103  эндээс харна уу?

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ