...
...

Цахим гарын үсэг ашиглаж эхлэнэ

2011 оны 11 дүгээр сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрчээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс иргэд цахим гарын үсэг ашиглахаар боллоо. 

Иргэд тоон гарын үсэг хэрэглэж эхэлснээр Засгийн газраас иргэдэд үзүүлдэг 167 үйлчилгээг онлайнаар авах боломж бүрдэх аж.

Иргэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах зэрэг шат дараалсан олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг давуу талтай юм. Цахим иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгийн хос түлхүүр болон гэрчилгээг бичиж өгснөөр иргэд цахим үйлчилгээнд үнэмлэх дэх гарын үсгээ ашиглах юм.

Тоон гарын үсгийг ирэх сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч болох бол аж ахуйн нэгж байгууллагууд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээс авах ажээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ