...
...

М.Энхболд, ОХУ-ын зөвлөлийн хүндэт медалиар шагнагджээ

Монгол Ардын Намын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд И.К.Азизов өнгөрсөн 7 хоногт МАН-ын дарга М.Энхболдын Оросын холбооны улсад хийсэн айлчлал амжилттай болсонд баяр хүргэв.  МАН-ын дарга М.Энхболд айлчлалынхаа талаар сэтгэл хангалуун байгаа бөгөөд айлчлал Монгол Улсад үр өгөөжтэй, үр дүнтэй айлчлал байсныг дурдаж, талархлаа илэрхийлэв.

 Мөн Элчин сайд И.К. Азизов М. Энхболд даргын Монгол, Оросын хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, ОХУ-ын Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнагдсан явдалд баяр хүргэв.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ