...
...

Г.Уянга гишүүн АТГ-т байцаагджээ

УИХ-ын гишүүн Г.Уянга АТГ-т байцаалт өгчээ. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан "Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөгийг захирал зөвлөхүүддээ тараасан баримтыг АТГ шалгаад хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Н.Золжаргалыг АТГ хамгаалсан, харин Н.Золжаргал оронд нь миний огт танихгүй гэмгүй залууг бүтэн жилийн турш эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж тамлаж байгаа юм байна. Би өөрөө хүсэлт гарган байцаалт өглөө. Н.Золжаргал тэрбум тэрбумаар төсвийн хөрөнгийг тараахад АТГ хамгаалаад, харин байрны зээлтэй, ээжтэйгээ 2уулаа амьдардаг залуу амьдралаараа хохироод явж байна. 25 жил байгуулсан нийгмийн үнэн төрхийг харуулсан ганц л жишээ!" гэсэн байв. 

Б.Энх-Уянга 

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ