Л.Гүндалайгийн "Монголоороо байгаасай" анхны клип дөнгөж өчигдөрхөн олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Өвөр монголын ая зохиогч Баян, яруу найрагч Цогжилт нарын шүлгээр бүтсэн энэхүү дууг 2012 онд "Хар сарнай"-ийн Амараа дуулж байсан санагдах юм.
Түүний шинэ уран бүтээл өөрт нь тун таалагдаж байгаа гэнэ. "Чадахгүй бол чацга царайлаад яв" гэх шинэ трэнд үгнээсээ хойш тун ч удалгүй улс төрчдийг уран бүтээлээрээ өрсөлдөх "challenged" бараг л дуудчихлаа. Уг нь ч Л.Гүндалай анхдагч биш л дээ. Шинэ оны өмнөхөн УИХ-ын гишүүн Г.Уянга "дэвэн дүүлэх шувуухай чи, далавчгүй бол тэнгэрт яанам бэ" хэмээн уянгалуулан дуулж байсан. Тэгэхээр Г.Уянга гишүүнийг дууны "challenged" дуудсан гэж ойлгосон юм уу, яасан юм ямартай ч шинэхэн клипээ цацчихлаа.
За тэгээд их сонгуулийн жил гэдэг хэлгүйг хэлд оруулж, хөлгүйг хөлд оруулдаг "шидтэн" гэсэн л үг. Ажиглаад байхад С.Жавхлан, Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ гээд урлаг, спортыхныг улс төрд хүч үзэхэд "дуугаа дуулж, бөхөө л барилдвал барав" гэж байж билээ. Харин улс төрчид маань улс төрөөсөө уйдаа юу гэлтэй ийнхүү урлаг руу хошуурах болжээ. Удахгүй хэн нэгэн гишүүн "дуу дуулж, бүжиг бүжив" гэхэд бид "өө тэгээ юу" гээд нээх гайхахааргүй л боллоо.
Харин Л.Гүндалай шинэ уран бүтээлийнхээ талаар өөрийн твиттэр хуудсандаа "За тэр миний сур харвадаг хэсгийг гайхаад байх шиг байна. Уг нь битгий чацга царайл гэсэн үг юм шүү дээ. Та нар мулгуу юм", "Намайг клипэн дээрээ инээсэнгүй гэж байна. Инээхээр би жоохон мэдрэл муутай харагдаад байдаг юмаа. За инээхгүй байсан ч ялгаагүй дээ хэхэ", "Надад монгол хувцас зохихгүй чавганц царайлаад гэж байна. Хуц за, тэр Жагаадаа өмсгөөд үзэхгүй юу тэгвэл", "Миний клипний оргил хэсэг нь тэр уул гэхэд уул гарч, цай гэхэд цай гарч байгаа санаа юм шүү дээ. Харин тэр морь гэхэд морь харах байсан юм", "Хар сарнайгийн Амарааг мөнгөөр цохиж дуулуулсандаа. Би нь ер нь мөнгө цохиж юм хйих дуртай. Мөнгө бид 2-оор цохиулах хүүхэн бвал дм нээлттэй", "Майкл Жексон хүртэл анхны клипэн дээрээ сандарч л байсан. Та нар зүгээр үзчих л дээ, лайк дар" гэх мэт бичжээ.
Ямар ч байсан цаашид хичнээн гишүүд урлаг руу урвахыг би байтугай та бүхэн ч таашгүй билээ.
Б.Энх-Уянга
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
СТА авах болзолоо хангачихаж
Цэвэр хүн УИХ гишүүн болдог бол би Гүндалайгаас илүү цэвэр ккк
gunbalai yun huuhen tsohih novsh
debil
Inged ch ih hurald garla yu zailuul
MUGJ tsolig tsagaan saraar ogmoor bna hvnii hiisen hodolmoriig vnelee .
харин ч нэг чацга царайлж байх шив.Хөөрхий уг нь дуулвал бас хоосонгүй юм гээч.Заримдаа уур хүргэмээр, зарим үед өрөвдмөөр чмар ч хүн бэ дээ
za ymarch baisan enhbayr uynga 2in hajuud tsever hun shuu
Chatsga tsairaaad orilj bgaag ni
АНХНААСАА АЛИА САЛБАДАЙ
shartsan s t a yaydaa gej baigaa aytai duuljdee, xaxaxaxaxaaaaaaaaa цацаг цайралчихсан дуу дуулаад байгаа юм уу тэнэг сда
даруйхан МУСТА өг