...
...

Иргэн бүр сугалаатай баримтаа шаардаж авах эрхтэй

Гааль Татварын Ерөнхий Газар /ГТЕГ/ болон Нийслэлийн харьяа дүүргүүдээс НӨАТ-ын баримтын хэрэгжилт, урамшууллын систем, холбогдох хүмүүст шаардлага тавих асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар нийт 2313 албан байгууллагаас ebarimt төв рүү мэдээллээ илгээгээд байна. НӨАТ-ын баримт хэвлэх кассын машинаар нийт 7,759,273 баримт хэвлэгдсэнээс албан ёсоор ebarimt дээр баталгаажсан баримтын тоо 1,233,288 юм. Мөн 182,354 хувь хүн хамрагдаж байгаагаас, баримтаа бүртгүүлсэн нь 112,717 хүн гэсэн тоо баримт гарсан байна.

Нийт албан байгууллагуудыг баримтуудаа ebarimt төв рүү хуулийн хугацаанд заасан буюу 3 хоногийн дотор илгээж байх ёстой. Үүнээс болж иргэд хохирох ёсгүй гэдгийг хэллээ. Мөн НӨАТ-ын баримт олгож эхэлснээс болж үнээ нэмж байгаа албан газруудыг яаралтай шалгах шаардлагатай байгаа гэнэ.

Баримт хэвлээгүй албан байгууллагад хоёр хувь, үнийн дүн зөрүүтэй, худал байвал 20 хүртэл хувийар торгох ажлуудыг Нийслэлийн дүүргүүд болон аймаг сумын Засаг дарга, татварын байцаагч, дэд ажлын хэсгүүдэд үүрэг болгожээ.

Мөн зарим аймгуудад сургалт семинар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашид Нийслэлийн удирдлагуудтай НӨАТ-ын урамшууллын системийн талаар хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ГТЕГ-ын дарга С.Пүрэв хэлсэн үгэндээ: "НӨАТ-ын баримт хэвлэх, урамшууллын системийн холбоотой асуудлууд их гарч байна. Бид улсын хэмжээнд бүх баримтын хугацаа болон үнийн дүн нь зөв эсэх үгүйг шалгаж байгаа. Үүний дараа тухайн дүүргийн Засаг дарга, Татварын газарт мэдээллийг явуулна. Иргэнээс мөнгө авч байгаа ямар ч албан байгууллага сугалаатай НӨАТ-ын баримтыг хэвлэн гаргах үүрэгтэй. Түүнчлэн иргэн бүр сугалаатай баримтаа шаардан авах эрхтэй" гэдгийг онцлон хэлж байлаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ