...
...

НӨАТ-ын сугалаагаар таван хүн 4 сая төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж эхэлсэн билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн тохирол өнөөдөр МҮОНТ-ээр шууд дамжуулагдан хүрлээ. Сугалааны сан 675,900,000-д хүрсэн бөгөөд нийт 3,301,493 сугалаатай баримт хэвлэгджээ.

35577825 тоот баримтаас 20,000-2990 хүн, 100,000-287 хүн, 500,000-33 хүн, 4,000,000-5 хүн, 20,000,000-1 хүн тус тус хожжээ.  Харин 200,000,000 сая төгрөгний тохирол энэ удаа дахин таарсангүй. 

Шагналын сан нь нэмэгдсээр байх НӨАТ-ын урамшуулалдаа идэвхтэй оролцохыг хүсье. Мөн дараагийн тохиролд таны өмнө нь бүртгүүлсэн бүх баримт хамрагдах учир баримтаа хаялгүй мөн www.ebarimt.mn-дээ бүртгүүлээрэй.

Б.Энх-Уянга

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ