Нөхөрлөл яаж эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа гэж үг байдаг. Улс төрийн нөхөрлөлд бол энэ дууны үг огт хамаагүй юм шиг. Нэг цагт намын нөхөд, журмын найзууд байсан хүмүүс өстөн дайсан болохыг Монголын улс төр олон харуулсан. Баттулга болон Элбэгдорж гэх хоёр хүн дотно найз биш юм аа гэхэд дайсан байгаагүй нь лавтай. Энэ хоёр хүнийг харин дайсагнаж байгаа гэж үзэх хүмүүс ч тэр, шалтгаан ч тэр олон байна. Шалтгааны эхнийх нь өнөөх л Х.Баттулгын баруун гар Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой. Түүнийг ЭЦГ-аас шалгаж байснаа ерөнхийлөгчийн санаачлан байгуулсан гэх АТГ-т шилжүүлэн шалгах болсон байдаг. Ерөнхий сайдын мэдэлд байдаг ЭЦГ-ийн баривчилгааны дараа Х.Баттулга Ч.Сайханбилэгт хатуу анхааруулга өгсөн гэх бөгөөд Ч.Сайханбилэгийг хаацайлж ерөнхийлөгч өөрийн мэдлийн АТГ-т энэ хэргийг шилжүүлэн авсан гэж гадуур ярьж байна.
Энэ хоёрын хоорондын асуудал үүссэн гэх шалтгааныг www.today.mn сайтын 2016 оны 1-р сарын 11-ны өдрийн нийтлэлд “....түүнтэй холбоотой нэгэн таагүй асуудал үүссэн нь Х.Баттулга гишүүний санхүүжүүлдэг Хэро энтертайнментаас эрхлэн гаргадаг "Монгол тулгатны 100" эрхэм нэвтрүүлгийн бичлэг алдагдсан явдал болоод байна. Нэвтрүүлгийн багийн зүгээс үүсээд буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "маш нарийн зохион байгуулалттай бүлэг этгээд хийсэн тусгай ажиллагаа" гэж онцлон, Х.Баттулга ямар ч холбогдолгүй хэмээн Б.Баатар найруулагч цээжээрээ хамгаалав. Мөн үеэр улс төрийн захиалгат ганцхан дугаар хийсэн нь өнгөрсөн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх байсан гэдгийг хэлжээ.
Сүүлийн үед үүсээд байгаа эдгээр шум хоорондоо холбоотой, цаашлаад Женко Х.Баттулга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хоорондоо дайн эхлүүлэв үү? гэх хардлагыг төрүүлэх хэд хэдэн сэжүүр байна.
1-рт, өнгөрсөн 2014 онд мөн л Херогийн “100 чухал сэдэв” нэвтрүүлгээр төмөр замын нарийн царигийн асуудал, улс төрчдийн гарал угсааг сөхөж, улмаар Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдаж, камерийн өмнө загнуулав. Энэ үеэс л түнжин муудсан гэдэг.
2-рт, Б.Батзаяа нарыг АТГ-аас шалгаж, Х.Баттулга ч хоморгод өртөөд байгаа. АТГ-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар байгуулсан гэдгийг хүн бүр мэднэ.
3-рт, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Ардчиллын үндсийг тавигчдын нэг Д.Сосорбарам гавьяатыг урьж оролцуулахдаа Х.Баттулга гишүүн өөрөө хөтөлж, Ерөнхийлөгч Эбигийн багийг мөн л муулуулаад амжив.
4-рт, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг нийтэд цацагдсан явдал юм. Тус бичлэгүүд дээр Х.Баттулгын талаар сайныг өгүүлсэн яриа байх бөгөөд харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон зарим нэг хүмүүсийг хар яриагаар "байхгүй" болгосон гэж болно. Мөн Херогийн Б.Баатар мэдээлэл хийхдээ “Улс төрийн зорилгоор хар дүрсийг дотроосоо тараасан гэх хардлага байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад "Миний бие болон манай багаас бичлэгийг зориуд тараагаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бидний дундаас улс төрд орох сонирхолтой нэг ч хүн байхгүй, бүгд уран бүтээлчид. Манайх улс төрийн студи биш, улс төрийн редакци ч биш. Бид ганцхан удаа л захиалгат нэвтрүүлэг хийж байсан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн оролцсон нэвтрүүлэг юм" гэж онцолж хэлэв” хэмээн бичсэн байна. Энд яагаад тэд Ц.Элбэгдоржийн нэвтрүүлэг захиалгат байсан гэдгийг онцлов. Ц.Элбэгдоржийн эсрэг Х.Баттулгын бамбай болж байна уу? гэж бодогдохоор байгаа юм. Магадгүй, Ц.Элбэгдорж Х.Баттулга гэх хүнээс эмээж, эртнээс түүний эсрэг ажиллаж, баруун гарыг нь тайрах гэж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Харин цаг үеийн шаардлагаар Женко маань Эбитэй дотносох хэрэгцээ урган гарч ирж байна. Женко, ерөнхийлөгчийн сонгууль хүлээх эрхтэй, сонгогдох магадлалтай нэгэн. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд түүнд Эбигийн дэмжлэг хэрэг болно. Учир нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрээр нам дотор нэр хүндээ нэлээд алдаж, олон ч дайсантай болсон. Тэрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэж ардчилсан намаас санал болгоход дэмжлэг өгөх намдаа нөлөөтэй эрхэм хэрэгтэй. Х.Баттулга ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлгүй байгаа бол түүний карьер УИХ-ын гишүүнээс хэтрэх боломжгүй нь тодорхой юм. Мэдээж нутгаасаа бол тэр ардчилсан намд нэг суудал авч ирэх тодорхой ашигтай нэгэн. Харин сайдын тухайд давхар дээл өмсөхгүй гэж нэгэнт мэдэгдсэн тул одоо эргэж буцах нүүргүй болсон. Ерөнхий сайдад мань хүнийг зүтгүүлэх хүсэл аль ч намд байхгүй. Тэгэхээр тэрний улс төрийн карьерийн өсөх цэг нь “НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧ” байх болно.
С.Амаржаргал
Battulgiigverunhiilugch bolhiig demjine. Elbegdorj muu argatai muu hyn. Ursuldugchuu nuhdag, dardag, tagnadag, barij horidog, hulgaildag, teneg
iim erunhiilugchtei bolohiig hvseed bgaa yum yy, jenkog ter Baynhongorchuud ni demjine baih daa
nowshin jenko luiwarchin vxwel taarna
Genco mujik shuu. Arail tomdoo
Genco mujik shuu. Arail tomdoo
Юун том юм боддог юм бэ шоронд л орчихгүй бол юун ерөнхийлөгч бэ эр хүний дотор эмээл хазаартай морь дээр ерөнхийлөгч багтсан нь гайхалтай.Цагаан мөртэй явж байж л багтах байх даа олны яриа ортой гэдэг дээ.Бэрд юмаа эд нар яах гэж сонговоо харамсаж байна.
ЭБИЙГИЙН эрх ашгийг БААГИЙ хөндөлдөөд байгаа юм чинь дайтхаас яахав
ХОЁУЛАА МИНИЙ ХҮҮ ГЭДЭГ ШИГ ЭД НАР БҮГДЭЭРЭЭ Л ЛУЙВАРЧИД .