...
...

Лу.Болдын нэрээ хоногшуулах арга

Ажил хийсэн болж харагдах улам бүр амархан болоод байгаа юм уу даа. Мэдээлэл түгээх цацах нь хямд хялбар болохын хирээр сонгогчдын тархийг угаагаад байх аргаа ч олох юм аа энэ дарга нар...  Дээр нь хүн гэдэг ямар ч мартамхай амьтан юм дээ. Өчигдөр амласан, хэлсэн зүйлсээс нь өнөөдөр санаж сэрээд ам нэхэх хүн ч байдаггүй нь амлагчдын санааг амирлуулдаг юм байх даа. Зарим нэгнийх нь амлалтыг нэхээд ч хэрэггүй тэнэг байх нь бий. Санал горьдож улсаа ч устгаж хаяхаас буцахгүй тэнэг тэнэг амлалтуудыг нь нэхэж бүр хэрхэвч болохгүй. Энэ засагт тийм амлалтаар гарч ирсэн хэд хэдэн хүн “ЭХ ОРОНЧ”-ийн дүртэй сууж байгаа. Гэхдээ манай гоо зүйн нэрт эрдэмтэн Лувсанвандангийн хүү олноо Лу. Болд хэмээн танигдсан эрхэм бол тийм биш байсан. Байсан гэдэг нь энэ хүнд дахин итгэх хэрэгтэй үгүйд эргэлзэх  болсных. Ямартай ч түүнд анх санал өгөхдөө тийм биш гэж итгэдэг байлаа.

Хорьдугаар зууны Монголчуудын соёл боловсролд өөрийн гэсэн үгүйсгэгдэшгүй хувь нэмрээ оруулсан томоохон эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч, гоо зүйн хэмээн алдаршсан Лувсанвандангийн хүү болохоор нь. Удам угсаа боловсролыг нь харж түүний төлөө сонголт өгсөн хүмүүс ч байдаг л байх. Монголын томоохон бизнесмен хөрөнгө мөнгөтэй хүнийхээ үүднээс идэж уухгүй гэж  бодож санал өгсөн нэг нь ч байгаа л байх. Эсвэл “баян Монгол” хөтөлбөрт нь найдлага тавьж, хэр баргийн тэнэг амлалтуудаас илүү боломжтой, үр дүнтэй, тооцоо судалгаатай гэж итгэж санал өгсөн хүн бас байгаа. Ер нь л түүнийг учиргүй өөлж гоочлоод байхааргүй нэр цэвэр, сонгоход алдах юмгүй төрийн түшээ шиг санагддаг байлаа. Ардчиллын анхны хараацайнуудын нэг, муу зүйлд нэр холбогдож байгаагүй гэх мэтчилэн түүний сайн тодорхойлолт тун их. Гэхдээ хамгийн гол нь түүнийг сонгосон ганц шалтгаан бол тэр ядмаг сэтгэлгээтэй хүн биш гэсэн бодолд л байсан юм. Тав арван төгрөг амлаад санал авчих санаатай ухамсар дорой биш гэж, эсвэл Буян Жагаа шиг хүүгүй ипотекийн зээл гэх мэт, улс орноо дампууруулах сэдэв ярьж байгаад ч хамаагүй эрх мэдэлд хүрэх хүн биш гэж, төрийн суудалд шигдэж суучихаад түүнээсээ салж чадахгүй үхэн хатан чаргууцалдах хүн биш гэж, ханын цаг, зурагтай календарь, элдэв зүйлээр сонгогчдоо “ПАНААЛДАХ” хүн биш гэж итгэж найдаж сонгосон. Дээр нь хамгийн гол нь шальдар бульдар зүйлсээр өөрийгөө юм хийсэн хүн гэж хэлж зүрхлэхгүй байх гэж бодсон минь  талаар болчих шиг санагдана.

Хүний итгэл гэдэг ямар ч сонин юм дээ. Учиргүй муу цуу ярианд нэр холбогдсон хүнийг аан яахав дээ эр нэг алдаа л биз хэмээн олны хэл амаас өмөөрөх сэдэл төрөх хирнээ хэр баргийн муу зүйл сонсогдоод, ажил төрөлд хариуцлага алдсан дуулддаггүй хүний жижигхэн үйлдэл дээрээс сэтгэлдээ сэв тээгээд үлдчих юм. Өнгөрсөн сонгуулиас хойш хэсгийн ахлагч хүүхэн хэд хэдэн удаа хаалга балбаж Лу.Болд, Ц.Оюунгэрэл гишүүдийн “БЭЛГИЙГ ТАРААГААД” явлаа. Хөөрхөн мөнгө зарж хийсэн товхимлууд, итгэл төгс, шийдэмгий царайтай гарсан зурагтай ханын календариуд байна. Ихэнхдээ тэднээс өмнө хийгдэхээр төлөвлөгдөж батлагдаад, тэдний гишүүн байх үед хийгдсэн ажлууд, эсвэл тэдний эрх мэдэлтэй хамааралгүй хот, дүүргийн эрхийн хүрээнд хийгдсэн ажлуудыг хийсэн бүтээсэн мэт л бичсэн байх юм. Үнэхээр хийсэн ажлуудаа ч юу гэж дутаахав. Гэхдээ хаа байна нөгөө “Баян Монгол” хөтөлбөр чинь гэж асуумаар л санагддаг юм. Сонгуулиас хойш л тэр сүрхий мөрийн хөтөлбөрийн сураг ор тас алга болж орхисон. Хийсэн бүтээсэн гэж хөрөнгө зарж хэвлүүлсэн дунд нь ч тэр тухай тоймтой юм алга байна билээ. Гол төлөв сайд дарга хийсэн тухайгаа бичжээ. Тэгээд сайдынхаа албан үүргийн дагуу хийх л ёстой ажлуудаа “БИ ХИЙЛЭЭ ШҮҮ ДЭЭ” гэх өнгө аястай бичсэн байна. Цэцэрлэгт ном өгсөн, сургуульд ном өгсөн, Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг тохижуулсан гэх мэт бол яахав дээ тийм том хүний үр хүүхэд их хурлын гишүүн болсон болоогүй эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлээд хийх л зүйл л дээ. Хамгийн гол нь болсон болоогүй товхимол, календарь болгоныг тойргийн өрх гэрт тооцоод үзэхээр гарч байгаа зардалд харамсаад байх юм. Хэнд ч хэрэггүй тэдгээр календарь, товхимлууд хог болоод л дуусаж байна. Харин тэр мөнгийг хог болгохгүйгээр зарцуулах жинхэнэ ажил хийх боломж бас байсан. Дээр нь оны өмнөхөн  Лу.Болд, дээрээ соёмботой, доор нь нэрээ бичсэн гипсэн баримал “бэлэглэж байх” юм.

Сувинер гэхэд хэцүү, төрийн бэлгэдэл гээд хадгалах гэхээр ур хийц муутай, дээр нь гипс хадгалалтын ая даах биш, тэгээд мань хүний нэрийг хоймортоо нандигнаад байх нь ч утгагүй. Нэг талд нь бас Хан-Уул дүүрэг 50 жил гээд биччихжээ. Юм мэдэхгүй гадаад хүн бол Хан-Уул дүүргийн 50-н жилийн түүхэнд их хувь нэмэр оруулсан, энэ дүүргийг бүтээн босгосон хүн байна гэж харахаар. Хамгийн гол нь Хан-Уул дүүргийн өрхүүдэд ийм хэрэгтэй хэрэггүй юм хийж тараах гэж хэчнээн төгрөг салхинд үргүй хийсгэсэн бэ гэдэгт нь л халаглаад байгаа юм. Энэ хэрэггүй гипсэн баримлын дэргэд ядаж Д.Ганбат гишүүний бидон бол хамаагүй хэрэгтэй эд юм даа. Энэ бүхэн бол нэрээ сонгогчдод хоногшуулж дараагийн сонгуульд сэтгэл зүйн хувьд сонголтондоо хэт автомат хандлагатай болгоход чиглэж байгаа үйлдэл юм. Тухайн хүний зургийг байнга харж, нэрийг нь уншаад байхаар, реклам үзсэн худалдан авагч эргэлзээгүй тухайн бараа бүтээгдэхүүнийг сонгодог шиг үр дүн үзүүлнэ. Энэ бол батлагдсан гэхдээ ядарсан арга. Нэг тиймэрхүү тулалдах чадваргүй тулаанчдын башир заль мэх төдийхөн юм.

Лу.Болдод итгэх итгэлийг үүнээс гадна унагасан нэг зүйл бол бизнесийн түнштэйгээ хийсэн түүний маргаан юм. Олон жилийн турш бизнес хийж, хамтарч ажиллаж ирсэн хоёр эрхэм салж, компаниа хуваах нь байж бололгүй л яахав. Дэлхий дээр ч ийм үзэгдэл зөндөө л болдог. Гэхдээ маргааны эхнээс л нөгөөхөө муучилж, өөрийнхөө эрхэлж байсан бизнесийг эрсдэлд оруулахуйц мэдэгдэл гаргаж байсан нь хүнийх нь хувьд хэн бэ гэдгийг таниулаад өгөх шиг болсон. Сенсааци дэгдээж өөрт нь буулт хийлгүүлэх гэсэн оролдлого гэдгийг ч Д.Баясгалан захирал сүүлд нь өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гипсэн баримал, ном товхимол, сенсаацитай маргаан, зурагт календарь зэргийг нь бодохоор эзэн Чингис хааны хэлсэн “Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул” гэсэн үг санаанд ороод байх юм.

С.Амаржаргал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • Boldig songonoo ajil hiideg hun terd heregtei baina shuu6262

  • Neree honogshuulna ch geh shig sonin ym bichdeg neher uu ene hun chini td boldig cailaad baina uu muulaad baina uu hiisen ajlaa humuu st taniulsan teriin tahilgat yyl hairhni zuragtai saihan kalendari hebluuleed egsen baina lee ganc kalendari nuurseer sanal abah geed yabj baih yadsan nunj doroi hun bold bish ee ene hun ih buruu ym bodoj bichsen bainaa sain hunii ur suut guunii ynaga gedeg dee mongolchuud maani hund heregtei echneen ajil hiisen bolddoo bid.sain tiim ychraas dahin songonoo sain yabaa negnee buu muulj bai mongol hund chini judag gej neg ym baidag daa

  • bold 4 jil bolohdoo daraagiin songuuliig l huleesen bh.genet songogchdoo sanaad ail burt 5 uut nuurs taraah shiv dee. busdig ni sanadaggui...9

  • Ooriig ni xog bolgox tsag bolson.

  • Hend ch hereggui hog uguud yaandaa

Онцлох мэдээ