Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан багийн "Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машинийг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.
Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг "Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргажээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн "Хатуугийн даваа” гэдэг газар "Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 20:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан байна.
Эрэн хайх, аврах ажиллагаа: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн "Сархиаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Д /15 настай, эрэгтэй/, хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 16-ны 19:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 8 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 16-ны оройн 23:38 цагт гэрийнхээ ойролцоо өндөр хаднаас унаж нас барсан байдалтай олджээ.
Тиймээс ард иргэд ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаа тул холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Б.Энх-Уянга
Yamar uruvdmur yum be,xuduni amidral unexer xund shu,xotinxon yamar oilgox bishde,der ni xotinxon maxig ni xyamdxan avad idchixne xotinxon bol davarsan xumus