Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус их хурал өчигдөр болсон. Тус хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, цаг үеийн асуудлаар илтгэл тавьж, санал солилцсон байна.
Ээлжит бусаар хуралдаж байгаа их хурлаар намын удирдлага, анхан шатны хороодын дарга, гишүүд намын төв хороогоо байгуулах асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрчээ.
Харин өнөөдөр үргэлжлэх их хурлаараа намын шинэ даргыг томилохоор болжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсээд удаагүй байгаа.
Тэгвэл намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг томилохоор болсон байна. Мөн одоогийн намын дарга С.Боргил намын дэд дарга болох гэнэ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250