Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, улаан бурханаар олон хүүхэд өвчилжээ. Үүний улмаас тус аймгийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Цэцэрлэгүүд энэ сарын 22-ныг хүртэл ажиллахгүй гэнэ. Эцэг эхчүүд ажлаа таслахгүйн тулд ханиадтай, улаан бурхантай хүүхдийнхээ өвчнийг нуун цэцэрлэгт өгснөөс халдвар дамжихад хүргэжээ. Тиймээс дээрх арга хэмжээг холбогдох газраас авахад хүргэсэн байна.
Ер нь хөдөө орон нутаг төдийгүй хотод ч хүүхдүүд улаан бурхан, томуугаар өвчлөх нь элбэг байгаа учраас эцэг эхчүүдийг хүүхдэдээ илүү анхаарал халамж тавихыг анхааруулж байна.
Б.Энх-Уянга
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250