Херо энтертайнмэнтийн харданд хадгалагдаж байсан архивын бичлэг хулгайд алдагдсан нь цахим сүлжээгээр тархаж шуугиан тариад буй билээ. Энэ талаар Херо энтертайнмэнтийн захирал Б.Баатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Харин тус бичлэгэнд МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцсан хөтлөгч П.Анужин ирсэнгүй.
Тэрээр "Энэ хулгайн хэргийг өндөр зохион байгуулалттай хийсэн нь цахим сүлжээгээр тарсан бичлэгээс харагдаж байгаа байх. Үүнийг нэг хүн хийгээгүй гэдэг нь тодорхой. Бид энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байгаа" гэсэн юм. Мөн тэрээр Херо энтертайнмэнтийн өмнөөс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас хүлцэл очсөн бөгөөд Ж.Цолмонгийн яриаг зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хулгай яг хэдийд орсныг тодорхойлох боломжгүй ч удахгүй ил тод болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд хөтлөгч П.Анужингийн тухай тодорхой зүйл хэлсэнгүй.
Г.Энхбаясгалан
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ta nar hunii helsen ugiig montajilah yamar erhtei yom be? yamar nuuts baidag yom ta nar oorsnoo huuli bus avligal avch nevtruuleg hiideg chini il bolj baigaa yom bish uu?
Баатар жүжиг тавьж байна.
Тэгээд нөгөө Ануужин чинь хусчихсан байж таарах нь дээ! Тийм үү?