...
...

Дорнод аймаг төв гудамжны нэрээ хятад ханзаар бичжээ

Монгол  хэлний хуулинд  аливаа гудамж талбайн нэрийг кирилл болон уйгаржин монгол бичгээр бичнэ гэж заасан байдаг. 

Тэгвэл энэ хууль Дорнод аймагт үйлчилдэггүй бололтой.   Учир нь,  өнгөрсөн  онд  Дорнод  аймгийн цагдаа хятад цагдаагийн хувцас өмсөж зургаа авахуулж байсан бол  уг аймаг дахин Хятад улстай холбоотой асуудал гаргалаа. 

Аймгийнхаа  төв “хөлөн буйр”  гудамжны нэрийг  хятад  ханзаар бичсэн нь нутгийн болон монголын иргэдийг  дахин  бухимдуулж эхэллээ. Энэ асуудлаар тус аймгийн холбогдох газраас асуухад тодорхой тайлбар өгөх хүн олдсонгүй. 

У.Ууганаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ