...
...

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр А/02 дугаартай тушаал гарган цагаан сар, мал төллөх үеийг тооцон хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ. 

Ингэснээр Бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-өөс хоёрдугаар сарын 08 хүртэл гурван долоо хоног, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 18 хүртэл нэг долоо тус тус хоног амрахаар болж байгаа аж.

Түүнчлэн гуравдугаар улиралд бага ангийн сурагчид гуравдугаар сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид гуравдугаар сарын 15-аас гуравдугаар сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулан баталсан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (88)

Онцлох мэдээ