...
...

Бидон дээр “мөнхөрсөн” гишүүн

Сонгуулийн сезон дөхөөд, ард түмэндээ “хайр зарладаг” үе эхэлжээ. Энд тэндгүй ийм тийм уулзалт хийж, эд юмс тараалаа хэмээн сонсогдох болж. Гурил будаа, нүүрс түлээ, сав суулга гээд л хэрэгцээт зүйлсийг нь баруун солгойгүй цацаж байгаа юм байх. Энэ нь ч хямралын гэгдэх энэ эгзэгтэй үед “нүдээ олж” буй бололтой. Юм зүгээр өгч байгаа хүнд угаасаа хэн ч дургүй байх билээ дээ, тарааж буй зүйлсийг нь адис авахаас наахнуур хүртэж байгаа биз, бодвол.

Энэ удаагийн сонгууль угтсан “шоуны” нэг онцлог нь гишүүнд горилогч хэн нэгэн нөхрийн  гэгээн дүр, гэрэлт алдраа бичин тараадаг сав суулганы хэмжээ томрон, асар чанаржсан явдал юм.  Өмнө сонгуулиудаар сайндаа л айрагны том аяга, таваг төдийхөн байсан бол энэ удаад бүр 40-ийн бидоныг сонгон авчээ. Энэ нь ч зөв шийдэл болжээ гэлтэй. 40-ийн бидон бол бат бөх, урт удаан настайн хувьд юуг ч дагуулахааргүйг та бид мэднэ. Мөн ус зөөх, хорхог хийх гээд тал бүрийн зүйлд хэрэглэгддэг нэн чухал эдийн нэг мөнөөс мөн.

Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүн Д.Ганбатын толгой бусдаас сийрэг ажиллаж,  энэ бүгдийг тооцоолон 40-ийн бидон дээр аль эрт өөрийгөө “мөнхлөөд” амжжээ.

Ингэснээрээ эрхэм гишүүн маань бараг л “үхэшгүй мөнхийн” хутгийг олж, хэдэн үе дамжин хэрэглэгдсээр эцэст нь хэзээ нэг цагт бараг музейд тавигдах хэмжээний зөв шийдлийг гаргаж чадсан аж.

Одоогийн байдлаар Д.Ганбат гишүүний санааг давж гарахуйц шинэ соргог зүйл хараахан гарч ирээгүй л байна. Гэвч “Гайхамшиг үргэлжилсээр...” гэдэгчлэн өөр хэн нэгэн горилогч бүр илүү мэдрэмжтэй санаа гаргаад ирэхийг үгүй гэх газаргүй. Бидэнд зөвхөн алгаа тосоод гардаж авахаа хүлээгээд л байж байх үлдлээ...

Д.Мигаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Xaxaxa irh jil horhog hiih savta bolhoni ashgui kkkk

  • Ийм тэнэг хүн гэж байнаа. Тэгээд төр удирдах гээд байгаа юмуу даа. Ард түмнийг энэ үйлдлээрээ тэнэг гэж боддогоо харуулж байна. Ард түмнээ тэнэг гэж боддог хүн ард түмнээсээ сонгогдох гээд байгаа юмуу.

  • УИХ-д луйварчин, дээрэмчин, хулгайч, хорчин, популистууд юм юм л байх юм. Харин 40-ийн бидон бол ганц л байдаг юм байна.

  • Энэ хулгайч Баянхонгор аймгийн төвд руухамч зам тавиулж, мөнгийг нь ЗД Жаргалсайхантайгаа хувааж идсэн. Та нар тавьсан замыг нь хуулаад үзээрэй. Ердээ 5 см зуузантай лак цутгасан байга. Ингэж мөнгө идэж болдог юм байна гэж ойлгоод дахин УИХ-д суух, ганцхан түүнд очихыг хүсч. Гэхдээ шорон гэж хүн очиж болдог газар байдгийг мэддэггүй бололтой.

  • kk yalagdwal biton dotrn horhoglohgvi yu kkkkkkkkkkkkkkkkk

  • ene nuhur uuruu biton deer zuragaa naagaagui bailgui dee

  • Уяхан сэтгэлийг нь иймхэн юм аар хуурсаар байгаад сурсан гүзээнүүд юм даааа

  • ийм тэнэгүүд л улс орныг удирдаж байна гэдэг бидний сонголтын буруу бид өөрсдөө буруутай л юм

  • ямар ичих нүүрэндээ элэгээ наасан тэнэг хог вэ.энэ ганбат чинь тархины багтаамж нь л энэ юм байхдаа.хэлэх үг алга биднийг бас өөр шиг нь тэнэг гэж бодоод байгаан бол уу.......

  • oo novsh gej ...yadsan novsh ve...

  • paah muuhai gej. yamar evguin bee ingej showdaad bhdaa yahav dee. ichij sanaa zovdoggui ym uu. hairan shan aav eejiin ner boli boli

  • Zuragniix ni urd shonodoo zul barij xonomoor burxan baina. Sda

Онцлох мэдээ