Хэнтий аймгийн Бэрх хэмээх буйдхан тосгонд өсч торнисон Л.Оюун-Эрдэнэ өөрийн төрөлх нутгийн хэнтийчүүддээ “Азийн хүлэг улс” номын нээлтээ толилуулан, уулзалт, лекц зохион байгуулж байгаа нь нутгийн зон олноос ихээхэн талархлыг хүлээж байна.
Тэрээр одоогоос 10 жилийн өмнө буюу 25 настай байхдаа өөрийнхөө өдрийн тэмдэглэлд тулгуурлан үеийн залуустай өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох талаар үзэл бодлоо хуваалцсан “Алсын хараа” хэмээх анхны номоо хэвлүүлэн уншигчдын хүртээл болгож байсан билээ. Харин “Азийн хүлэг улс” номынхоо санааг Харвардад сурч байхдаа газар газрын андуудаасаа олж авсан гэдэг. Номынхоо санааны чиглэлээр судалгаа нэлээн хийсэн бөгөөд Монгол улс хөгжих бодлогоо өөрийн түүхэн өв соёл, онцлогтоо тулгуурлан тодорхойлж, Ази тивдээ эдийн засгийн болон улстөрийн тоглогч орон хэрхэн болох талаарх үзэл санааг тусгаж өгсөн байна.
Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” ном нээлтээ хийгээд төдийлөн удаагүй байгаа хэдий ч уншигчдын таашаалд нэлээдгүй нийцэж байгаа нь олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн сэтгэгдлээс тодорхой харагдаж байна гэхэд хилсдэхгүй.
Мөн түүний “Монголын зүрх-Хэнтий” уулзалт, лекц хэнтийчүүдийг байлдан дагуулж, очсон сум бүрийнх нь Соёлын төв иргэдээр дүүрэн, санал бодлоо хуваалцсан халуун дотно уур амьсгал дунд өрнөж байна.
Д.Мигаа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Tegeed baildaandvheden hun "oyun sanaagaa buufuulj uhrv"