Дархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболд гэгч өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Ерөнхий Аудит Чинзоригтой хүч хавсран АЗДТГ, хэлтэс, агентлагын дарга нарыг ээлж дараалан хомроглон халж солих хэлмэгдүүлэлтийн аяныг эхлүүлээд байна. Шинэ Засаг дарга А.Энхболд нь өөрийн тойрон хүрээлэгчид, албан тушаал, эрх мэдэлд санаархагчдыг нэг баг болгон албан тушаалд томилж байна. Монгол төрийн мэргэшсэн залгамж халаа төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх ёстой билээ. Гэтэл төрийн албанд ажиллах ёс зүй, ур чадвар, туршлага гэх зүйлгүй этгээдүүд Дархан-Уул аймгийг удирдах, шийдвэр гаргах эрх мэдлийг хүч түрэмгийлэн авах боллоо.
А.Энхболд Дархан-Уул аймгийн Засаг даргын албан тушаалд очсоны дараа аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийн оронд Мөнхбат гэгчийг томилсон ч удалгүй халж өөрчилсөн. Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч. Чүлтэмбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Мэдээлэл технологийн албаны дарга Мөнхбаяр, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Дорждэрэм нарыг ажлаас нь халсан. Улмаар Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн Буянхишиг нарын 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Одоо энэхүү дуусашгүй халаа сэлгээ хийх ажлаа хэлтэс, агентлагын төрийн мэргэшсэн жинхэнэ албан хаагчдыг өөрчлөх, халах ажил болгон үргэлжлүүлж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250