Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, энэ хүрээнд төрийн бүхий л байгууллагууд 5-аас дээш төгрөгийн гүйлгээгээ “Шилэн данс”-нд тайлагнах үүрэг хүлээж байгаа билээ. Хууль хэрэгжиж эхэлсэн арван сарын хугацаанд гэхэд, 21 аймгаас 15 нь “Шилэн данс”-ыг цаг тухай бүрт нь хөтлөөгүй, мөн гурван Яам шилэн дансаа хөтлөөгүй хэмээн хэд хоногийн өмнө болсон тайлангийн хуралдааны үеэр дурдагдаж байсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр Өмнөговь аймагтай холбоотой нэгэн асуудал онцгойлон яригдсан билээ. Энэ нь 9,5 сая төгрөгийн буюу “тэнгэрийн” гэмээр үнэтэй мөнгөн аяганы тооцоо тус аймгийн “Шилэн данс”-нд тусгагдсан атлаа “Говийн зэрэглээ” мэт барих биегүй хий хоосон зүйл болсон нь эрхэм Ерөнхий сайдын хэлж буй үгнээс ч тодорхой харагдаж байна.
Өмнөговь аймгийн Засаг ноён Б.Бадраа нь аймгаасаа ч илүүтэйгээр баяжсан Засаг дарга нарын жагсаалтад 1 143 069 000 /нэг тэрбум нэг зуун дөчин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийн хөрөнгө орлоготойгоор нэлээн дээгүүр орж байсныг зарим нэг нь санаж байгаа байх.
Уул уурхайн хаялга сайтай аймагт улиран томилогдож, тэр хэрээрээ хөрөнгө мөнгөө зузаалж чадсан Б.Бадраа дарга Ерөнхий сайдыг тус аймагт очиход 9,5 сая төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга бэлэг дурсгал болгож өгсөн талаар санхүүгийн баримт бичигтээ тусгасан нь дараах зургууд дээр тодорхой харагдаж байна. Харин алтан аяганы үнэ бүхий уг мөнгөн аягыг хүлээн авах нь бүү хэл, барааг нь ч хараагүй хэмээн Ч.Сайханбилэг сайд итгэлтэй өгүүлж буй нь тус аймгийн эрхтэн дархтнууд дансны иймэрхүү аргаар мөнгө иддэг юм биш биз гэсэн хардлага сэрдлэгийг өөрийн эрхгүй төрүүлэхээр байгаа юм.



Д.Мөрөн
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
mungu ayga ugduggui aimag bdag yum u
4 ayga yum bishuu
bitgii ineedtei umaar uls tor hiij bai
9 baitugai saya bolson biz dee sain mongon ayaga.
Horongo orlogiin meduuleg shal hudlaa unendee bol. 10 huvid ni hurwhchgui too bn naadah chine. Bi sain barimttai medej bnadaa.
Horongo orlogiin meduuleg shal hudlaa unendee bol. 10 huvid ni hurwhchgui too bn naadah chine. Bi sain barimttai medej bnadaa.
Horongo orlogiin meduuleg shal hudlaa unendee bol. 10 huvid ni hurwhchgui too bn naadah chine. Bi sain barimttai medej bnadaa.
heterhii yum