...
...

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр. Эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санах өдөр. Амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай. 

Энэ өдрийн хөтөлбөр:

09.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн салбар дацангууд болон Монгол орон даяар Бурхан багшийн зан үйлийн хурал хурна.

10.00-10.40 Алтан Соёмбот тугийг “Сэмбэрэм”-тэй мандуулна. /МБШ Гандантэгчэнлин хийдийн Дүйнхорын дацангийн лам, хуврагууд/ Бурхан багшийн Ринсрэлийг зална “Сэмбэрэм”-тэй /Бүрнээ / Мандал өргөх ШИС 10.40-10.45 Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Мэндчилгээ-/МБШ Гандантэгчэнлин хийдийн их хамба Д.Чойжамц/

10.45-10.55 Морин хуурч /28-р сургууль 10 сурагч/

10.55-11.10 Бурхан багшийн сургаал, бясалгал, тус эрдмийн тухай номлоно /МБШ Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав/.

11.10-11.40 Бурхан багшийн намтар /МБШ Гандантэгчэнлин хийдийн гавж С.Гантөмөр/

11.40-12.00 Сүжгийн ач тус / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр лам, гавж Ё.Амгалан/

11.10 - 12.00 Танилцуулгын цаг: ТББ-уудын үйл ажиллагаа

12.00 - 12.30 “Болжмор Бодьсадва” жүжиг

12.30-13.00 “Арь гэгээн, Далай багшийн магтаал” урлагын номер 15 хүнтэй чуулга /Ардын урлагийг дэмжих сан/

13.00-13.20 Дуучин С.Наран

13.20-13.30 ДБЭТ-ын дуучин Д.Ариунбаатар /2 дуу/

13.30-13.40 Дуучин Наранхүү /2 дуу/

13.40 - 13.50 Урлагийн номер- МУГЖ дуучин Г.Хонгорзул

13.50 - 14.00 Үлэмжийн чанар- МУГЖ дуучин Г.Хонгорзул

14.00-14.10 Хөгжим бүжиг /морин хуур/

14.00 - 14.20 Гурван-Эрдэнэ сүсэгтний холбоо /уншлага/

14.20-15.00 АХА тэмцээн 15.00 -15.15 Нүржон солдэв

15.15-17.00 Маанийн хөгжөөл 17.00-19.00 Гороо эргэх

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ