Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төсөл нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд олон нийтийн хандиваар 108 метр өндөр зарлиг увидасын суварган байгууламжыг 54 метр өндөр Майдар бурханы хамтаар бүтээхээр зорин ажиллаж байна.
Их Майдар бурханыг Монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэнэ. Төслийг хэрэгжүүлэгч Их Майдар сан нь ашгийн бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тиймээс энэхүү төсөлд оролцож буй өглөгийн эздийн буян хишгийг тасралтгүй арвитган үргэлжлүүлэхийн зэрэгцээ цогцолбороос олох цаашдын ашгаас сангийн зорилгодоо нийцсэн нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд зориулан залуу хойч үеийн боловсрол, ёс зүйтэй өв тэгш иргэн болон хүмүүжүүлэхэд, байгаль хамгаалах, эко төслүүдийг үе шаттайгаар дэмжиж ажиллах болно.
Улсын нэрийн хуудас нь тухайн улсыг дэлхийд танилцуулдаг
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Buteen baiguulalt Aylal juuljilal talaas ni demjij bna