...
...

"Хүннү Эйр" компани БНХАУ-ын Далиан хотын чиглэлд нисдэг боллоо

"Хүннү Эйр" компани 06 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын Далиан хотын чиглэлд анхны нислэгээ үйлджээ.

Монголын агаарын тээвэрлэгч "Хүннү Эйр" компани Монгол Улсын иргэдэд аялах шинэ боломжуудыг нээх, гадаад жуулчдад Монгол Улсыг зорих хаалгануудыг улам нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ чиглэлүүдийг эрэлхийлэн ажиллаж байна.
Энэ удаад "Хүннү Эйр" компани аялал жуулчлалын төв болсон, зөөлөн цаг агаартай Азийн Венеци хэмээн алдаршсан Далиан хотыг сонгож БНХАУ-ын “Sanya Bright Prospect Travel Service Co., Ltd" ХХК болон Монголын аялал жуулчлалын олон компаниудтай хамтран ажилласны үр дүнд анхны УБ - Далиан, Далиан - УБ чиглэлийн нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.

Далиан чиглэлд 7 хоногийн Даваа гараг бүр нислэг үйлдэж байх юм байна. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ