...
...

Луу жилийн харш жилтнүүдийн хийлгэх засал, ном

17 дугаар жарны “Хилэнт-Эх” хэмээх модон луу жилийн харш жилтнүүд ямар засал, ном уншуулах талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан дараах хариултыг өгч байна.


Луу жилтэй нохой жилтэн их харш, үхэр, хонь жилтэн бага харш, хулгана, бич жилтэн ивээл жилийн харш, могой жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ ороох харш.

-Нохой жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжү гаргавал сайн.

-Үхэр,  Хонь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Үхэр жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Хонь жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.

-Хулгана, Бич жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

-Могой жилтнүүд Луу, могой хоёр ороолдох харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь Маналын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.

Үүнээс гадна  энэ жил 3 хөх мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон 2015, 1979, 1943 оны хонь, 2006, 1970, 1934 оны нохой, 1997, 1961, 1925 оны үхэр, 1988, 1952 оны луу жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Мөн Гахай, Хулгана, Үхэр, Луу, Хонь, Нохой жилтэнгүүд Дүршүг буюу үхээрт орших жилийн Нашидүрсүмийн засалтай тул үхээрт орших гэсэн нэр биш юм. Цаад утгандаа хүний хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу шалтгаанаас болгоомжлон хэрүүл маргаанаас хол явахыг сануулж байна.  9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгээрэй.Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дарааллан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг.

Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ