...
...

Тэйлор Свифт, Мэтти Хили нар хоёр тийш болсноо зарлалаа

Сар гаруйн өмнө хосуудыг болзож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Эх сурвалж мэдээлэхдээ “Тэд хоёулаа завгүй байгаа. Бие биедээ тохирохгүй гэдгээ ойлгосон учраас хоёр тийш болсон" гэжээ.

Дуучин Тэйлор Свифт өнгөрсөн тавдугаар сард 6 жил үерхсэн найз залуугаасаа салсан тухайгаа мэдээлсэн. Удаан хугацаанд үерхсэн ч харилцаанд нь ахиц гараагүй учраас хоёр тийш болохоор шийдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Харин энэхүү мэдээллээс хэдхэн хоногийн дараа Тэйлор Свифт шинэ найз залуутайгаа болзоонд явж буй зураг нийтлэгдсэн ч харилцаа нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ