...
...

“BLACKPINK” хамтлаг Японд гурван гишүүний бүрэлдэхүүнтэй тогложээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “BLАCKPINK” хамтлаг Япон улсын Осака хотод тоглолтоо хийлээ. Тус хамтлаг энэ удаад анх удаагаа гурван гишүүнтэйгээр тайзнаа гарсан бөгөөд хамтлагийн гишүүн Жисү ковид-19-ийн халдвар авсан учраас тоглолтод оролцох боломжгүй болжээ.

 

 


Үлдсэн гишүүд болох Женни, Лиса, Рөүс нар тоглолтод оролцох боломжгүй болсон Жисүд мэндчилгээ илгээж, түүний орон зай үгүйлэгдэж буйг илэрхийлжээ.

 

 


Тоглолтын төгсгөлд Жисүгийн соло уран бүтээл болох “Flower” дуу эгшиглэж, хамтлагийн охид дэлхий дахинаа трэнд болсон бүжгийг нь бүжиглэжээ. Мөн дурсгалын зураг авахуулахдаа дундаа нэг хүний зай үлдээж, түүнийг хүндэтгэсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөжээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ