...
...

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдээс хураасан үл хөдлөх хөрөнгийг худалдаалж эхэллээ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 270.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах талаар өнөөдөр /2023.06.06/ холбогдох газраас нь мэдээлэл хийлээ

Өнгөрсөн 2022 оноос Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжсэн. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар албаныхэн мэдээлж байна. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг авахдаа бэлэн мөнгөөр төлүүлдэг ч чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгч нараас үл хөдлөх хөрөнгийг нь үнэлж, зээлийг нь төлүүлэх зарчмыг баримталдаг байна.

Энэ хүрээнд нийт 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн банканд шилжиж иржээ. Үл хөдлөх хөрөнгийн ихэнх нь ашиглалтад орсон, зарим нь ашиглалтад ороогүй байна гэдгийг тодотгож байна.

Өнгөрсөн бямба /2023.06.03/ гарагаас эхэлж үл хөдлөх хөрөнгийг борлуулах ажлыг эхлүүлжээ. Хамгийн эхэнд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулахад бэлэн болсон талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ