...
...

Нөхөн үржихүйн тухай үнэт мэдлэг олгох "Оршихуйн үндэс" ном худалдаанд гарлаа

Эрүүл, зөв амьдрахуйн үндсийг шинэ сонирхолтой байдлаар эрэлхийлэн тодорхойлсон, кегель дасгалын судалгааны үр дүнгийн талаарх "Оршихуйн үндэс" хэмээх ном худалдаанд гарчээ. Тус номыг "Эрүүл монгол эмэгтэй, элэг бүтэн гэр бүл" уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаа бичжээ. 

Олон жилийн судалгаа шинжилгээний дүнд бүтсэн уг ном нь хүмүүсийн нийтлэг буруу ойлголтыг залруулахын сацуу нөхөн үржихүйн тухай үнэт мэдлэг олгох болно. Дэлхийн олон улс орнуудад кегель дасгалыг амьдралын нэг хэсэг болгосон байдаг. Манай улсын иргэдийн дунд уг дасгалыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан дасгал хэмээх ойлголт бий. Гэвч энэ нь эрэгтэй хүнд төдийгүй хүүхэд багачуучад хүртэл уг дасгал хэрхэн эерэгээр нөлөөлж, амьдралын чанарыг нь сайжруулж болох тухай уг номд өгүүлэх аж. 

Уг ном Монгол хүний удмын санд чухал нөлөө үзүүлэх ном болсон тухай уг номын зохиолч дурдлаа. 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ