...
...

Хөрөнгийн зах зээлийн хамгийн том арилжааг ҮЦТХТ амжилттай бүртгэлээ

Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том анхдагч зах зээлийн арилжааны бүртгэлийг амжилттай бүртгэж баталгаажууллаа.

Тодруулбал, “ХААН Банк” нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааг 2023 оны дөрөвдүгээр сарын 13-19-ний өдөр хийсэн.

Тэгвэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь Монголын хөрөнгийн зах зээлд гаргасан “ХААН банк”-ны 1,9 тэрбум ширхэг үнэт цаасыг бүртгэж, анхдагч зах зээлийн арилжаанаас 183,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 191,2 сая ширхэг хувьцааны хувьцааны өмчлөх эрхийг баталгаажуулан, 30,338 хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн их дүнтэй анхдагч зах зээлийн арилжаа болж буй юм байна.   “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” өмнө нь томоохон арилжаанд бүртгэлийн алдаа гаргаж, багагүй шүүмжлэл, асуудалд ордог байсан. Харин энэ удаа ямар нэгэн алдаагүй бүртгэл хийж чадсан нь тус байгууллагын шинэ удирдлага, шинэ менежментийн үр дүн, чадавхийг харуулж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ