...
...

"La Sante" эмнэлэг кегель дасгалын багш бэлтгэх сургалтаа эхлүүллээ

"La Sante" эмнэлэг Монголд анх удаа кегель дасгалын анхан шатны заах эрхтэй багш бэлтгэх сургалтаа эхлүүллээ. 

"Эрүүл монгол эмэгтэй, элэг бүтэн гэр бүл" уриатай "La Sante" эмнэлэг нь 2016 оноос эхлэн эмэгтэйчүүдийн төрсний дараах нөхөн эмчилгээг ЭМД-т хамруулан нэвтрүүлж эхэлжээ. Үүний хүрээнд аарцаг ёроолын булчин чангалах, нөхөн сэргээх хамгийн үр дүнтэй дасгал болох кегель дасгалыг олон улсын аргачлалын дагуу заах багш бэлтгэх сургалтаа Монголд анх удаа эхлүүлсэн байна. 

2018 оноос хойш эмнэлэгийнхээ зорилтод багш бэлтгэх ажлыг оруулан бэлтгэж эхэлсэн "La Sante" эмнэлэгийн хамт олон багш нараа гаднын олон улсын сургалт, хөтөлбөрүүдэд хамруулан дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрийг бий болгожээ. 

 

-ҮРГҮЙДЭЛ, БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАГДАЛ, ХОСЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЗЭРГИЙГ ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ-

"La Sante" эмнэлэгийн эмч З.Болормаа "Эмч нар маш сайн ажлаа хийж байгаа ч гэсэн кегель дасгалын тухай нарийвчилсан судалгаа хийх цаг зав хомс байдаг. Яг дасгалын техникийг олон улсын хэмжээнд хүргэх сургалтын тогтолцоо мөн бүрдээгүй байсан. Бид 2018 оноос хойш эмнэлгийнхээ зорилтод үүнийг оруулж ирсэн. Хөдөө орон нутаг төдийгүй дэлхийн олон улсад суугаа Монголчууд маань энэ талын асуудалтай байгаа. Энэ бүхэнд хүрч үйлчлэхийн тулд кегель дасгалын багш нарыг маш өндөр төвшинд бэлдэх шаардлагатай болсон. Монгол улсын нөхөн үржихүйн салбарт тулгараад буй үргүйдэл, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, хосын харилцааны асуудал зэрэг ирээдүйд үүсэж болох олон олон асуудлыг шийдэхийн тулд  энэ хугацаанд сургагч багш нараа тасралтгүй хөгжүүлж, олон улсын сургалт хөтөлбөрүүдэд суулган мэргэжлийн өндөр төвшинд бэлдэх ажлыг хийлээ" гэлээ. 

 

-ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД ААРЦАГ ЁРООЛЫН БУЛЧИН СУЛРАХААС СЭРГИЙЛЭХ ТАЛ ДЭЭР ЭРТНЭЭС АРГА ХЭМЖЭЭ АВДАГ-

 

Үргүйдэл, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, гэр бүлийн тогтвортой харилцаа зэрэг олон төрлийн асуудлуудыг шийдэх кегель дасгалыг мэргэжлийн төвшинд судлахаар хөдөө орон нутаг төдийгүй олон улсаас эмч, багш нар иржээ. 

"La Sante" эмнэлэгийн сургагч багш "Хөгжилтэй улс оронд, ялангуяа Франц зэрэг хөгжингүй улс орнуудад аарцаг ёроолын булчин сулрахаас сэргийлээд эртнээс эхлэн арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл дөнгөж төрснөөс долоо хоногийн дараагаас эхлэн аппарат, лазер, дасгал зэргийг заавал ашиглахыг зөвлөдөг. Манай улсад энэ нь харьцангуй сул байдаг учраас эмгэтэйчүүдийн сэтгэл зовоосон асуудал болж хувирдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бэлгийн амьдралыг сайжруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой эмч нарыг бэлдэх болсондоо маш их баяртай байна" гэв. 

Кегель дасгалын багш бэлтгэх дараагийн элсэлт ирэх сарын 7-ний өдөр эхлэх ажээ. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ