...
...

"Бүх хайрыг бүсгүйчүүддээ" тоглолт болоход ХОЁР ХОНОГ үлдлээ

Хамгийн их үзэгчтэй, хамгийн олон удаа тоглогддог, хамгийн олон уран бүтээлч оролцдог гэдгээ онцлог "Бүх хайрыг бүсгүйчүүддээ" тоглолт болоход ердөө хоёр хоног үлдлээ. 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар "Мартын 8"-ны өдөр зохион байгуулагдах тус шоу тоглолтод алдартнуудын хур бууна гэх хилсдэхгүй. 

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тоглолтод хошин урлаг, рок поп, нийтийн дуучид болон циркчид шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах аж. 

 

 

Тус тоглолтод Гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, С.Наран, Ж.Уранчимэг, Ч.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэцэцэг, М.Баярмагнай, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн, Б.Амархүү, П.Идэржавхлан, жүжигчин З.Онон, Н.Ундрал, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Б.Баяндалай, дуучин Эрка /Дижитал/, Э.Дашням, “АГЛУУ” энтертайнмент, “Увертюра” хамтлаг болон циркийн уран бүтээлчид гайхамшигт үзүүлбэрүүдээ үзүүлэх болно. 

Тоглолт 2023.03.08-ны өдрийн 15:00, 19:00 цагуудаас "Монгол бөхийн өргөө"-нд болно.

Тасалбарыг ticket.mn болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ