...
...

"Лусын дагина" гэгддэг Л.Нямаагийн нижгэр төрсөн өдөр

Лустай харьцаж засал хийдэг үзмэрч, засалч Л.Нямааг олон нийт андахгүй сайн мэднэ. Хүний энэ насны эрүүл мэнд, ажил үйлс, хишиг буяныг дэлгэрүүлэхэд тусалдаг тэрээр төрсөн өдрөө "нижгэр" тэмдэглэн өнгөрүүллээ. 

Ганган дэгжин гал цогтой байдлаараа олны анхаарлыг эрхгүй татдаг тэрээр "Эрх чөлөө" хамтлагийн гишүүн Баяраагийн гэргий. Тэдний хүү “Монгол Контент” ХХК-н хөтлөгч, жүжигчин “Маамуу” нэвтрүүлгийн Таамий буюу Тамираа. 

 

 

Ирсэн зочдоо дуу хуур, билэг ерөөлөөр дайлсан Л.Нямааг зорин ирдэг сүсэгтэн олон нь "багш" хэмээн дууддаг. Үргэлжид зочид гийчдийн хөлд дарагдаж байдаг тэрээр олон түмэнд хандсан буян үйлдэхийн сацуу урлагт ч мөн хүчээ сорих бодолтой явдаг тухайгаа дурдаж байсан удаатай.

Урлаг уран сайхан болон удам дамжсан эрдэм авьяасаараа бусдын замыг гэрэлтүүлж яваа түүний төрсөн өдрийн зургуудаас хүргэж байна. 

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/luvsandorj.nyamaa

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ