...
...

“Дижитал Дорнод 2022” чуулганыг амжилттай зохион байгууллаа

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж хүн төрөлхтний оюун ухаанаар технологи төдийгүй бүх салбар өдрөөс өдөрт дэвшиж хөгжсөөр байна. Тиймдээ ч энэ зууныг ДИЖИТАЛ эрин гэж тодорхойлж байгаа нь учиртай биз.

Монгол улсад Мэдээллийн технологи, дижитал үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэх боломж, суурь бааз бүрдсэн ч бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглах бодит шийдэл цөөн байна.

Дижитал Улс болж бодит өөрчлөлт хийхийн тулд аймаг орон нутгаасаа эхлэн цогц ажлуудыг зохион байгуулж, шийдэл, үр дүн дээр суурилсан оновчтой систем бий болгож ажиллах нь зүйтэй гэж Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн зүгээс үзэж өөрсдийн санаачилгаар “Дижитал Дорнод 2022” анхдугаар чуулганыг 2022.10.01-10.02-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа.

“Дижитал Дорнод 2022” чуулган нь Дорнод аймгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх, технологийн шийдлүүдийг ашиглах соёлыг нэвтрүүлэх, хамтын ажиллагаа үүсгэх үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдаж Төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, технологийн компаниуд, оюутан залуусаас бүрдсэн 268 оролцогчтойгоор зохион байгуулагдлаа.

Чуулганы эхний өдөр Үндсэн илтгэл, хэлэлцүүлгүүд, стартапуудын экспо арга хэмжээ зохион байгуулагдсан бол 2 дахь өдөр Стартап Маркетинг Спэйсийн Дорнод аймаг дахь салбар болох “Дорнод Стартап Төв” дээр чуулганы илтгэгчид болон зөвлөхүүд бизнесүүдэд шууд зөвлөгөө өгч ажиллаа.

 

Дижитал Дорнод 2022 чуулганы илтгэгчид:

 

  • "Стартап Маркетинг Спэйс" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа

 

  • "Ай Си Ти Групп" ХК-ийн Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б.Тамир

 

  • Илтгэгч "Метафорс" компанийн Гүйцэтгэх захирал С.Батцэнгэл

 

  • Дорнод аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн Захирал Т.Чимгээ

 

  • "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв"-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

 

  • "Стартап Маркетинг Спэйс" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Бизнес хөгжлийн зөвлөх Б.Батжавхлан

 

  • Зүүн хойд азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийн Гүйцэтгэх захирал, Дорнод Стартап төвийн ментор Л.Лхагвасүрэн

 

  • "SMS" Дорнод стартап төвийн Захирал Б.Хонгорзул

 

Чуулганы төгсгөлд Чуулганыг санаачлагч "Стартап Маркетинг Спэйс" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа хэлэхдээ:

 

Дорнод аймаг дижитал аймаг болох, гарааны бизнесийн экосистемийг аймагт хөгжүүлэх чиглэлээр ажил хэрэгч санал, санаачилгууд олноор дэвшүүлсэн, бодит шийдлийг ярилцаж, хэлэлцсэн мэдлэг, мэдээлэлтэй сайхан чуулган боллоо. Бидний зүгээс асуудлыг илрүүлж, шийдлийг санал болгож бодит ажил хэрэг эхлүүлэхийг зорилоо.

Аймаг орон нутаг технологиор дамжуулж хөгжихийн тулд цаашлаад дижитал аймаг болохын тулд олон талт оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй энэ зааланд цугласан 200+ залуус та нар гол төлөөлөл юм шүү гэж уриалаад Анхдугаар чуулган маань энэ хүрээд өндөрлөж байна. Бүгдээрээ дараа жилийн чуулганаа Бодит хийсэн ажил, хэрэгжүүлсэн үр дүнтэйгээр дахин зохион байгуулъя гэж оролцогчдоос амлалт авч өндөрлүүллээ.

 

Дижитал Дорнод 2022 чуулганы ерөнхий зохион байгуулагч:

 

  • Стартап маркетинг спэйс ХХК

 

  • Дорнод стартап төв

 

  • Дорнод аймгийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төв

 

Арга хэмжээний богино видео 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ