...
...

”Анир” поп оркестрын нээлтийн тоглолтын ТАСАЛБАР худалдаалагдаж ДУУСЛАА

Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын нээлтийн тоглолтын тасалбар худалдаалагдаж дуусжээ. 

Тодруулбал  маргааш буюу 2022.10.01-нд "Corporate Convention Centre"-т 1015 хүний суудалтайгаар 15:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар хэдийнэ худалдаалагдаж дууссан бол 20:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар цөөн үлдсэн тухай Shoppy.mn-с мэдээллээ. 

20 гаруй жилийн түүхтэй "Анир" студиэс төрөн гарч буй Монголын анхны "Анир" поп оркестр нь уран бүтээлчдэд төдийгүй энтертайнмент салбарт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлж буй.

Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн мэлмийгээ баясгах гайхамшигт нандин үдшийг үзэгч, сонсогчдод бэлэглэх "Анир" поп оркестрын тоглолтод урилгаар: 

МУГЖ Ө.Уянга
МУГЖ Э.Анхбаяр
МУСТА Д.Отгонжаргал
МУСТА Б.Нацагдорж /Наки/
“УВЕРТЮРА” хамтлаг
Дуучин Б.Монголхүү
Дуучин Б.Уранзолбоо
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим
UB drums нар оролцоно. 

Бүх төрөл жанраар уран бүтээл туурвих боломжтой "Анир" поп оркестрын тоглолтын тасалбар бүрт Монгол дуу хөгжмийн хамгийн том сантай "Mmusic" аппликейшны 1 сарын үйлчилгээний эрх дагалдана. Энэхүү аппликейшнээр дамжуулан "Анир" поп оркестрын нээлтийн тоглолтыг чанарын өндөр түвшинд аудио хэлбэрээр мөн сонсох боломжтой. 

Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 80026667 утсаар холбогдож лавлана уу.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ