...
...

Өөрийгөө ялагч ЗУРГААН БҮСГҮЙ | Anuxai’s fitness show

Өөрийгөө ялсан зургаан бүсгүйн гал гарсан өрсөлдөөнийг “Anuxai’s fitness show” харуулна.

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор “Anuxai’s fitness show”-г үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.

Тус реалити шоунд олны танил зургаан бүсгүйг сонгон оролцуулж, "Fitness Agency"-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
 

Нэвтрүүлэг 12 дугаартай. Дугаар бүр дээр оролцогч бүсгүйчүүдийг гэнэтийн сорил, тааварлашгүй даалгаврууд хүлээж байгаа бөгөөд тэд гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэх болно. Энэ нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр өрсөлдөх бус ажил мэргэжил, амьдралын хэв маяг, үзэл бодлоороо эрс ялгаатай зургаан өөр бүсгүй сэтгэл зүйн асар их хүчийг харуулсан өөрчлөлтийн шоу байх юм.

Харин өөр өөрийн амьдралын өнгөтэй тэдгээр бүсгүйчүүдээс хамгийн хатуужилтай, өөрчлөлт гаргаж чадсан нэг оролцогч ялагчаар тодорно. Өөрийгөө өөрчилж, хувьсал хийсэн  ялагч 10 сая төгрөгийн  шагналын эзэн болно.

Тус шоугаар дамжуулж үзэгчдийг идвэхтэй амьдралын хэвшилд уриалж, зөв зохистой, эрүүл хооллолтын мэдээллийг хүргэн, илүүдэл жинтэй тэмцэж буй бүсгүйчүүдэд өөртөө хувьсал хийх өөрчлөгдөх урам зориг өгөх болно

Адал явдлаар дүүрэн энэхүү шоу нэвтрүүлгийг 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт 20:30 цагт ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ