...
...

"ХАЙРЫН ХОТ"-ын дэлгэрэнгүй мэдээллийг "Шангрила центр"-д өгч байна /03-р сарын 26-27/

“Шангрила” төвийн Их танхимд эхэлсэн “Хаус экспо-2022” арга хэмжээтэй "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй "Хайрын хот" төсөл хамтран ажиллаж, 3-р сарын 26, 27-ны бямба, ням гарагуудад олон нийтэд нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой тус арга хэмжээнд хаус төсөл хэрэгжүүлэгч 14 шилдэг компани хамтран ажиллаж байгаа бөгөөд "Хайрын хот" төсөл хамгийн олон оршин суугчтай, томоохон хаус хорооллын төсөлд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

Учир нь "Хайрын хот" төсөл нь 2224 айлын хаус болон апартмент хороолол байх юм.  

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс, ирээдүйд үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх байршил, цэвэр агаар, эрүүл хөрс, цогц төлөвлөлт, орчин үеийн минималист хэв маяг, модерн болон классик интерьер засал, загвар талбайн өргөн сонголт, эрчим хүчний онцгой хэмнэлттэй “Хайрын хот” хаус хорооллын танилцуулгыг та бүхэнд мэргэжлийн реалторууд хүргэн ажиллахаас гадна онцгой нөхцөл, хямдралтай үнээр захиалга өгөх боломжийг олгож байна. 

Үүгээр ч зогсохгүй "Хайрын хот" хаус хорооллын төсөл нь нээлтийн урамшуулал болгож, мульти хаусныхаа м.кв тутамд 5-20 сая төгрөгийн хямдралыг олгож байгаа юм. Тодруулбал, Мульти хаусны үндсэн үнэ 3,500,000 төгрөг бөгөөд нээлтийг тохиолдуулан 100 хувь төлбөрөө төлсөн захиалагчид м.кв 2,450,000₮, 50 хувь төлбөрөө баталгаажуулсан захиалагч нартаа м.кв-ийг нь 2,800,000₮ байх үнийн хямдралыг санал болгож байна. Ингэснээр эрхэм захиалагч та бүхэн 26-96 м.кв хүртэлх нордик загварын мульти хауснуудыг 58.7 сая-235.2 сая хүртэлх төгрөгөөр тус тус худалдан авах боломжтой. 

Урамшуулал дуусахад тун цөөн хоног үлдснийг мөн дуулгая. 

Дашрамд өгүүлэхэд, Хаус хорооллын дэлгэрэнгүй мэдээллийг 3-р сарын 26, 27-ны эдгээр өдрүүдэд "Шангрила" центрээс авахаас гадна ЯГ ОДОО төслийн талбайд  болж буй Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн очиж, цэвэр агаарт амрангаа, халуун хоол, шорлог, цай кофегоор үйлчлүүлэн "Хайрын хот"-ын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна. Төслийн талбайн Нээлттэй өдөрлөг Бямба, Ням гарагуудад үргэлжилнэ.

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот/ love city

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, Хөшигийн хөндий рүү явах хурдны зам дагуу

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Тэнгис" кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП

Эзний сэтгэлээр бүтээнэ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ