...
...

Меган Фоксийн эмээгийнхээ буйдангаас сэдэвлэсэн хувцас

Задгай хувцсалалтаараа алдартай жүжигчин Меган Фокс энэ удаад тун ч өвөрмөц сонголт хийжээ. Тэрээр дээр үеийн зөөлөн буйданг санагдуулам өнгийн хослол өмссөн байх бөгөөд энэхүү хувцасаа эмээгийнхээ буйдангаас сэдэвлэсэн хэмээн бичжээ. 

Тэрээр "Бүх хүмүүсийн эмээ ийм буйдантай байсан" хэмээх тайлбар бүхий зургаа инстаграм хуудаснаа оруулсан бөгөөд "Энэ хувцас ямар ч утгагүй байгаа ч Меган Фокс өмсөж байгаа болохоор таалагдаж байна. Буйдан дээр чинь сууж болох уу" гэх зэрэг сэтгэгдэл хөвөрч эхэлжээ. 

Дээр үеийн хэмээн нэрлэгддэг эд материалаас сэдэвлэсэн зүйлс сүүлийн үед ихээр трэнд болох болсон. Үүнийг дагаад алдартнууд Ventage стилийг ихээр сонирхох болсны нэгээхэн жишээ энэ ажээ. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ