...
...

Жүжигчин Хан Со Хэгийн ээж МӨНГӨ ЗАЛИЛЖЭЭ

Өмнөд Солонгосын жүжигчин Хан Со Хигийн ээж Шин түүний нэрийг барин хүмүүсээс мөнгө залилж байсан нь тогтоогджээ.

"Хосуудын ертөнц", "Миний алдар", "Гэсэн хэдий ч" зэрэг драмуудын гол дүрийг бүтээж, нэр хүнд нь гэрлийн хурдаар өсөж байсан тэрээр үүнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Жүжигчин бүсгүйг насанд хүрээгүй байхад түүний нэр дээр ээж нь данс нээлгэж байсан бөгөөд уг дансаар дамжуулан 85 сая вон залилсан аж. Өөрийгөө алдартай од хэмээн бусдад танилцуулж бичиг баримтыг нь хуурамчаар үйлдэхийг оролдож байжээ. 

Шүүхээс энэхүү хэрэгт Хан Со Хи ямар нэг байдлаар оролцоогүй болохыг тогтоосон бөгөөд харьяалагддаг энтертайнментийнх нь зүгээс олон нийтийн санааг зовоосондоо уучлалт хүссэн байна. 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ