...
...

Ким Кардашъяан скочоор хийсэн хувцас өмсжээ

Реалити шоуны од Ким Кардашъяан өнгөрсөн Ням гарагт Парисын загварын долоо хоногийн үеэр "Balenciaga" брэндийн шоунд зочлохдоо скочоор хийсэн хувцастай иржээ

Тэрээр "Balenciaga" брэндийн нүүр царайгаар ажилладаж эхэлсэн. Түүний биеийг бүхэлд нь ороосон скоч дээр тус брэндийн нэрийг бичсэн байх аж.

Муур эмэгтэйг санагдуулам энэхүү хувцаснаас гадна түүний цүнх болон гутал бүхэлдээ скочоор бүрхэгдсэн байлаа. 

Гэвч энэхүү хувцас нь суухад төвөгтэйгөөс гадна алхах бүрд нь чахран дуугарч байсан нь түүнийг болон бусдыг тухгүй байдалд оруулсан тухай шоун дээр ирсэн зочид мэдээлжээ. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ