...
...

Этери Тутберизе: Камила, чи бол бидний од

ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе шавь нарынхаа Бээжинд үзүүлсэн амжилтыг дүгнэж, Инстаграмдаа бичвэр оруулжээ.

Тэрбээр допингийн дуулианд холбогдон сэтгэл санааны хүнд байдалд орж, шийдвэрлэх мөчид тааруу гулгасан Камила Валиевагийн талаар “Камила багийн төрөлд аварга болсон. Чи бол бидний од. Маш эмзэгхэн ч маш хүчтэй тамирчин. Камилад, манай багийнханд ирсэн сорилтыг бид хамтдаа туулах ёстой. Өчигдөр инээж байсан хүмүүс өнөөдөр танихгүй хүмүүс мэт дайрч, үл тоож, улыг нь шагайж байхыг харлаа. Ийм хүмүүсийн үнэн чанар танигдаж, биднээс эрт холдсон нь сайн хэрэг” гэсэн байлаа.

Этери Тутберизе түүнчлэн анх удаа олимпод спортын хос дасгалжуулж, Евгения Тарасова, Валадимир Морозов нар олимпын мөнгөн медаль хүртсэн талаар “Хэзээ ч бууж өгөөгүй манай баатрууд бидэнд хандан тусламж хүсэн ирэхэд халуун дотноор угтан авч, бэлтгэлийг нь хангаж, тамирчин хүний замналын хамгийн чухал тэмцээний өмнө чадварлаг мэргэжилтнүүдийн хамтаар ажиллаж, манай хоёр шилдэг үзүүлбэрээ үзүүлж, олон хүний итгэхгүй байсан ур чадварыг үзүүллээ” гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ