...
...

Өөх шатаадаг 7 хүнс

Жингээ хасахад тусалдаг зүйлүүдийн нэг нь өөх шатаадаг хоол хүнс хэрэглэх гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Сүүн бүтээгдэхүүн

Сүүнээс бусад сүүн бүтээгдэхүүнүүд нь бие организмд кальцитриолын хэмжээг нэмдэг. Энэ даавар нь өөх шатаахад тустай. Йогурт, тараг, аарц, цөцгий зэрэг нь илүүдэл жингээ хасах, шинээр өөх үүсэхийг багасгахад тусалдаг аж.

Цагаан гаа

Цагаан гаа нь бодисын солилцоог сайжруулдаг учир өөх шатаахад их тустай. Үүнээс гадна цагаан гаа нь арьсыг эрүүл, залуу байлгадаг.

Байцаа

Бүх төрлийн байцаа нь илүүдэл жинтэйгээ тэмцэхэд хамгийн тустай ногоо юм. Илчлэг багатай энэ ногоог хэчнээн их ч идэж болно.

Өргөст хэмх

Турахад өргөст хэмх нь их тустай. Гэхдээ шинэхэн дээр нь хэрэглэх нь чухал юм.

Ногоон цай

Өөхийг хүчтэй шатаадаг зүйл бол ногоон цай. Ногоон цайны ханд нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жингээ хасахад тусалдаг зүйл болохыг олон судалгаа харуулжээ.

Ус

Ус нь жингээ хасахад маш тустай зүйлүүдийн нэг юм. Германы судлаачид хүн өдөрт 500 гр орчим ус уухад илчлэгийг 30 хувиар шатааж байгааг тогтоожээ.

Жүрж

Өөх шатаадаг хүнс нь заавал амтгүй байх албагүй. Нэг ширхэг жүрж идэхэд л 4 цаг орчим цатгалан мэдрэмжтэй байх болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ