...
...

МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт танд Улс түмэнд ээл ивээлтэй усан барс жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлье.

Өлзий гэгээн ард түмний минь өнө эртнээс уламжлан дээдэлж ирсэн цагаан сар бол үндэстний их баяр баясгалан, өрнөн дэлгэрэх ирээдүйг бадраадаг ариун сэтгэлийн өргөн ёслол юм. Тэнгэр хангайдаа сүслэн мөргөж, өвөг дээдсээ дурсан санаж, ахан дүүсээ түшин золгодог ерөөл дүүрэн сар шинийг ертөнц дахиныг гийлгэх шинэ цагийн эхэн хэмээн бэлгэшээнэм.
Цаг төвширч, бүтээл ундрах сайхан жил урган гарлаа. Хууль тогтоох, шинийг санаачлах, баялаг бүтээх алив сайн сайхан үйл бүхэн тань номын ёсоор сэтгэлчлэн бүтэх болтугай.


Мөнх хөх тэнгэр Таныг өнөд ивээг.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Чинбатын УНДРАМ
2022 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)

Онцлох мэдээ