...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

 

Аргын тооллын: 2022.01.27 Пүрэв гараг
Билгийн тооллын: 25
Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
Наран ургах, шингэх: 08.26-17.44
Барилдлага: Үл тохирох   
Шүтэн барилдлага: Нэр өнгө   
Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ